- 20 Feb, 2024

Ерөнхий эрдэм
Шинэ Монгол Технологийн Коллежийн ерөнхий эрдмийн тэнхим нь сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, зарчим, төгсөгчийн загварыг үндэс болгон эрүүл чийрэг, эх хэл өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг, шинжлэх ухааны хэл болох математик, хүн төрөлхтний түүх, нийгэм-эдийн засгийн тогтолцооны арга ухааныг танин мэдэж, даяаршлалын эрин үед гадаад хэл-соёлд суралцан, улс орны аж үйлдвэрийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах инженер технологийн мэргэжилтэнд шаардлагатай байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг чадвар эзэмшсэн, тулгарсан аливаа асуудлыг бизнесийн бүтээлч сэтгэлгээгээр шийдвэрлэх 21-р зууны иргэн бэлтгэхийг зорино.
Тэнхимийн онцлог
- Нийгэм болон байгалийн шинжлэх ухаанд суралцахуй
- Нийгэмших арга, ухаанд суралцахуй
- Эх хэл, өв соёлоо дээдлэх Гадаад хэл харилцааны чадварт суралцахуй
- Юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдэх чадварт суралцахуй
- Эрүүл чийрэг, зөв дадалтай амьдрах чадварт суралцахуй
Тэнхимийн үйл ажиллагаа
- Оюутны шинжлэх ухааны бага хурал
- Олон улсын эрдэм шинжилгээний төслүүд
- Сургалтын арга зүйн семинар
- Оюутны клубүүдийн үйл ажиллагаа
Онцлох зургууд



