- 20 Feb, 2024
ДИЖИТАЛ ЭДИЙН ЗАСАГ БА ХАМТЫН АЖИЛЛАГАА” ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025-05-21
- Өнөөдөр буюу 5-р сарын 20-ны өдөр Цахим Хөгжил Инновац Харилцаа Холбооны Яамны ивээл дор Шинэ Монгол Техникийн Коллеж болон МТҮП хамтран “Дижитал эдийн засаг ба хамтын ажиллагаа” сэдэвт панел хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
- Тус хэлэлцүүлэгт Япон улсын үүлэн тооцоолол болон интернэт үйлчилгээний салбарын тэргүүлэгч, хамгийн том дата төвтэй Sakura Internet Co., Ltd. компанийн төлөөлөл, мөн дотоодын болон олон улсын байгууллагуудын зочид оролцсон юм.
- Хэлэлцүүлгийн хүрээнд дижитал эдийн засгийн хөгжлийн хандлага, олон улсын технологийн туршлага, боловсролын салбар дахь хамтын ажиллагааны боломж зэрэг өргөн сэдвийг хөндөж, мэргэжилтнүүд санал солилцлоо.
- Уг арга хэмжээ нь мэдээллийн технологийн салбарын оролцогч талуудын уялдаа холбоог бэхжүүлэх, олон улсын туршлага хуваалцах, шинэ санаачлагыг өрнүүлэх зорилго дор явагдсан юм.
