Бүх мэдээ
Мэдээ

ЯПОН ДАХ ГАШШҮКҮ ХӨТӨЛБӨР #2

2026 оны дөрөвдүгээр сарын 22 үзсэн
ЯПОН ДАХ ГАШШҮКҮ ХӨТӨЛБӨР #2

Япон улсын их дээд сургуульд 3-р курсээс дэвшин суралцах төгсөгчид болон Япон улсад ажиллаж суралцаж байгаа төгсөгчдөд зориулсан хөтөлбөрүүд Токио болон Тоёохаши хотод амжилттай хэрэгжлээ.

Япон улсын их дээд сургуульд 3-р курсээс дэвшин суралцах төгсөгчид болон Япон улсад ажиллаж суралцаж байгаа төгсөгчдөд зориулсан хөтөлбөрүүд Токио болон Тоёохаши хотод амжилттай хэрэгжлээ.

Хөтөлбөрийн хүрээнд:

03/26 Кисаразү коосэн болон Шинагава дүүргийн аж ахуй нэгжтэй танилцлаа. Ямашита системс, ARC

03/27 Шинэ Монголын “Хаврын Чуулган”-д оролцож энэ жил их дээд сургууль, коллежийн төгсөгчдийн судалгааны ажилтай танилцав, туршлага солилцлоо.

03/28 Японд ажиллаж суралцаж байгаа Шинэ Монгол Коосэн төгсөгчдийн уулзалт боллоо.

03/29-03/30 Тоёохашигийн ТИС-д суралцаж байгаа оюутан тагсөгчидттэй уулзаж, энэ жил дэвшин суралцах төгсөгчдийн хамт сургуулийн захирал Вакахара Акихиро болон оюутны албаны төлөөллүүдтэй уулзлаа.

Нийт төгсөгчиддөө болон хүлээн авсан хүмүүстээ талархал илэрхийлье.