Компьютерын ухааны хөтөлбөр

Компьютерын ухааны хөтөлбөр нь мэдээллийн технологийн салбарт шаардлагатай онолын мэдлэг, практик ур чадварыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх зорилготой сургалтын хөтөлбөр юм. Тус хөтөлбөрөөр суралцагчид программчлал, алгоритм ба өгөгдлийн бүтэц, программ хангамжийн инженерчлэл, өгөгдлийн сан, компьютерийн сүлжээ, хиймэл оюун ухаан зэрэг компьютерын ухааны суурь болон хэрэглээний чиглэлийн мэдлэгийг системтэйгээр эзэмшинэ.
Сургалтын явцад оюутнууд онолын хичээлээс гадна лабораторийн ажил, төсөл, дадлага ажил болон бие даасан судалгаагаар дамжуулан мэдлэгээ бататгана. Мөн орчин үеийн программчлалын хэл, хөгжүүлэлтийн орчин, мэдээллийн системийн технологийг ашиглан бодит асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлнэ.
Энэхүү хөтөлбөрийг төгсөгчид программ хангамж хөгжүүлэгч, системийн шинжээч, мэдээллийн системийн инженер, өгөгдлийн шинжээч зэрэг мэдээллийн технологийн салбарын төрөл бүрийн мэргэжлээр ажиллах боломжтой.
Олгох ур чадвар
Компьютерын ухааны хөтөлбөрийг төгсөгчид дараах мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.
- Алгоритм зохиох, өгөгдлийн бүтцийг ашиглан программ боловсруулах чадвар
- Олон төрлийн программчлалын хэл (жишээ нь C/C++, Java, Python гэх мэт) ашиглан программ хөгжүүлэх чадвар
- Цахилгаан, электроникийн суурь
- Программ хангамжийн хөгжүүлэлтийн үе шат, арга зүйг ашиглан систем төлөвлөх, зохион байгуулах чадвар
- Өгөгдлийн сан зохион байгуулах, SQL ашиглан өгөгдөл боловсруулах чадвар
- Компьютерын сүлжээ, үйлдлийн системийн үндсэн ойлголт болон хэрэглээг ашиглах чадвар
- Вэб болон мэдээллийн системийн хөгжүүлэлт хийх чадвар
- Багаар ажиллах, төсөл хэрэгжүүлэх, асуудалд дүн шинжилгээ хийж шийдвэр гаргах чадвар
- Судалгаа хийх, шинэ технологийг бие даан суралцах чадвар
- Мэдээллийн технологийн ёс зүй, аюулгүй байдлын мэдлэгийг хэрэгжүүлэх чадвар
Хөтөлбөрийн мэдээлэл
- Хугацаа
- 5
- Зэрэг
- Дэд бакалавар