
ШМТК-ийн 1-р курсийн оюутнуудад хүүхэд хамгааллын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 1-р хэлтсийн ахлагч А. Мөнхтөр “Үе тэнгийн дээрэлхэлт, зөрчлийн үйлдэл” сэдвээр мэдээлэл, яриа сургалт зохион байгууллаа.
Сургалтаар үе тэнгийн дээрэлхэлт, түүний хор уршгийн талаар ойлголт өгч, бусдыг хүндэтгэх, хариуцлагатай харилцахын ач холбогдлыг таниулахад чиглэлээ.
Энэ хичээлийн жилд Хүүхэд хамгааллын багаас “ДЭЭРЭЛХЭЛТГҮЙ СУРГУУЛЬ” уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Бидний зорилго бол оюутан бүр өөрийгөө аюулгүй, хүндлэгдсэн, хамгаалагдсан орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Дээрэлхэлтийг үл тэвчье. Бие биенээ хүндэлж, эерэг орчныг хамтдаа бүтээцгээе!