Бүх мэдээ
Мэдээ, мэдээлэл

Олон нийт, хамтын ажиллагааны мэдээлэл

2026 оны наймдугаар сарын 256 үзсэн
Олон нийт, хамтын ажиллагааны мэдээлэл

НЕБ-ын 111-р сургуультай хамтын ажиллагааг эхлүүллээ.

НЕБ-ын 111-р сургуультай хамтын ажиллагааг эхлүүллээ.

Уг хамтын ажиллагааны зорилго нь Инженер, технологийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ, ач холбогдол өсөн нэмэгдэж байгаа энэ үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын байгалийн ухааны хичээлүүдийг сонирхон судлах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, практик ур чадварыг эрт үеэс төлөвшүүлэх, байгалийн ухааны хичээлийн суралцахуйн үр дүнг хамтран сайжруулах, багшийн хөгжил, сургалтын арга зүй, туршлага солилцоог дэмжих, ерөнхий боловсролын сургууль болон дээд боловсролын сургалтын байгууллагын уялдаа, залгамж холбоог бэхжүүлэхэд чиглэх билээ.

Бид нийгэмд оруулж болох хувь нэмэр, нийгмийн хариуцлагын хүрээнд бүхий л шатны боловсролын байгууллага, аж ахуй нэгж, ажил олгогчидтой хамтран ажиллахад нээлттэй байна.