
NAPROCK 2026 | 5 баг, 5 амжилт!
Япон улсын Такамацү хотод зохион байгуулагдсан NAPROCK тэмцээнд манай сургуулийн 5 баг амжилттай оролцож, бүх баг шагнал хүртсэн мэдээлэл хүргэж байсан бол багуудын шагнал албан ёсоор ирж, оюутнууд гардан авлаа!
Competition ангилалд нийт 59 багаас 5-р байр эзэлж, Тусгай байр (Special Prize)-ын шагнал хүртсэн бол Themed болон Original ангиллын 4 баг мөн тус бүр Тусгай байр-ын шагнал хүртсэн бахдам амжилт гаргалаа.
Энэхүү амжилт нь сурагчдын мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварын бодит илэрхийлэл юм.
Баг тамирчид, удирдсан багш нар болон үргэлж дэмжиж ажилласан эцэг эхчүүддээ чин сэтгэлийн баяр хүргэж, талархал илэрхийлье!
Харин энэ мөчид зарим оюутнууд дараагийн олон улсын олимпиадад оролцож байна. Та нартаа амжилт хүсье.