
Олон улсын молийн өдрийг тохиолдуулан 1-3-р курсийн оюутнуудын хими, биологийн шинжлэх ухааны мэдлэгийг бүтээлчээр хөгжүүлэх, хог хаягдлыг дахин ашиглах эко сэтгэлгээг төлөвшүүлэх, багийн ажиллагааг дэмжих зорилгоор "Молийн өдөр - Загварын шоу"-г 10 сарын 23-ны өдөр анх удаа амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 11 ангийн бүтээлийн загварын шоу болсон ба
1-р байранд Химийн инженерчлэлийн 2-р курсийн анги
2-р байранд Барилга дэд бүтцийн инженерчлэлийн 2-р курсийн анги
3-р байранд Механикийн инженерчлэлийн 3-р курсийн анги тус тус шалгарлаа.
Олон улсын молийн өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байгаа ба анги хамт олоноо чиглүүлэн оролцуулсан АУБ нар болон тус үйл ажиллагаа санаачлан зохион байгуулсан Химийн инженерийн тэнхимийн багш нартаа талархал илэрхийлье