Талархлын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Сургуулийн тодорхойлолтоор Япон улсын Тоёохаши технологийн их сургуульд манай сургуулийн VII үеийн 7 төгсөгч, Китами технологийн их сургуульд VII үеийн 2 төгсөгч мөн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт 4-р курсын 3 оюутан, 3-р курсын 1 оюутан хамрагдан суралцахаар болж, тэднийг үдэн гаргах талархлын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний үеэр дэвшин суралцах оюутнууд ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлөө илэрхийлж, түүнийгээ биелүүлэхийн төлөө тууштай чармайж, улс орныхоо болон төрлөх сургуулийн нэр төрийг өндөрт өргөн хичээж суралцахаа илэрхийлэв. Тэд мэдлэг боловсрол олгож, зөв сайн хүн болгон төлөвшүүлэн амьдралын замд нь үнэтэй хувь нэмэр оруулсан сургуулийн удирдлага, эрхэм багш, эцэг эх нартаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, цаашидын амжилтаараа итгэлийг нь алдахгүй хариулахаа амлалаа.
Мөн сургуулийн үүсгэн байгуулагч, удирдлага, эцэг эх, багш нарын зүгээс төгсөгчдөд хандан Япон улсад суралцах хугацаандаа ёс зүй, хариуцлага, хичээл зүтгэл, эрүүл мэндээ эрхэмлэн, зорьсон зорилгодоо хүрэхийг ерөөн, үнэт сургаал захиасаа хайраллаа.
2026 оны 4 сараас эхлэх Япон улсыг зорин эрдэм номын их аянд мордож буй оюутан,төгсөгчдөдөө итгэл дүүрэн амжилт хүсье.
Хичээл зүтгэл, сахилга бат бол амжилтын бат бөх суурь гэдгийг ямагт санаж, зорьсон зорилгоо бодит амжилт болгон биелүүлэх болтугай.